IAAF буюу Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооноос энэ оны шилдэг тамирчин шалгаруулах номинацад нэр дэвшсэн тамирчдыг зарласан байна. Уг жагсаалтын эрэгтэйчүүдийн ангилалд гүйлтийн тамирчид болох Усайн Болт, Йохан Блэйк /хоёул Ямайк/, Мохамед Фара /Их Британи/, Кирани Жэймс /Гренада/, Дэвид Рушида /Кени/, Аррис Мерритт /АНУ/, тулгууртай харайлтын Рено Лавиллени /Франц/ нар орсон байна.

Харин эмэгтэйчүүдэд гүйлтийн Тирунеш Дибаб /Этиоп/, Шелли-Эйн Фрейзер-Прайс /Ямайк/, Элисон Феликс, Санья Ричардс /хоёул АНУ/, Сэлли Персон /Австрали/, бөөрөнцөг түлхэгч Валери Адамс /Шинэ Зеланд/, спорт алхааны Елена Лашманова /ОХУ/, уртын харйлтын бүсгүй Бритни Риз /АНУ/, Жад шидэгч Барбара Шпотакова /Чех/, олон төрөлтийн Жессика Эннис /Их Британи/ нар оржээ.
Өнгөрсөн жилийн шилдэгээр Усайн Болт болон Сэлли Персон нар тодорсон бөгөөд тэд энэ удаад шилдэгээ хамгаалж чадах болов уу?