Анх 1996 онд нээлтээ хийж байсан “Алтан ураг” бүжгэн жүжиг өнөөдөр тайзнаа тавигдана .
Анх 1996 онд нээлтээ хийж байсан “Алтан ураг” бүжгэн жүжиг өнөөдөр тайзнаа тавигдана . 2000 оноос хойш дахин тоглогдоогүй энэхүү жүжгийг Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр тоглохоор болсон байна. Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэсэн энэхүү бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэ-г буцаан авч улмаар их монгол улсаа байгуулсныг хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр харуулах аж. Гол дүр болох Тэмүүжинд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухад СТА А.Даваахүү, Бөртэд Н.Мөрөн, Тоорил хаанд Д.Эрхбилгүүн, Хуагчин хатанд МУГЖ Ш.Одонтуяа нар тус тус тогложээ. Харин найруулан дэглэгчээр ТС,УГЗ,С.Сүхбаатар ажилласан байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































