
Маргааш буюу бямба гарагт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна.

Маргааш буюу бямба гарагт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" тохиож байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04-р сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Ойн тухай хуулинд 16 нас хүрсэн иргэн бүр , аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд хүн бүр мод тарьж, тарьсан модоо хайрлан арчилж, ургуулцгаая !
Д.Ундрах 24tsag.mn