
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу
найрагч Ш.Гүрбазар тун удахгүй нэгэн шинэ тоглолтын товоо зарлажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазар тун удахгүй нэгэн шинэ тоглолтын товоо зарлажээ. “Бодоход л инээдтэй” нэртэй түүний тоглолтод өгүүлэхүйн урлагийн бүтээлүүд буюу улс төр, нийгмийн амьдралын элэглэлүүд багтах нь. Тоглолт УДЭТ-т аравдугаар сарын 16, 17-нд 19.00 цагт болох ажээ. Тоглолтын найруулагч нь Н.Наранбаатар бол зураачаар “Тэнгэрийн хүү” бүтээлийн тайзыг урласан Ж.Ганхуяг ажиллаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)