Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж буй шинэчлэл бодлогын ажлыг эсэргүүцэж, айлган сүрдүүлж,
заналхийлсэн захидал өнгөрсөн лхагва гаригт ирсэн. Уг захидлыг "Хууль зүйн сайдад" хэмээн хаяглан, буцах эзэнг хаяггүйгээр илгээсэн юм. Тэрээр өөрийг нь сүрдүүлсэн утгатай захиаг твиттертээ нийтлээд
"Дөнгөж л эхэлж байна даа. Ийм утгатай захиа цаашид ч олон ирэх биз.
Тэглээ гээд шинэчлэл хийх бодлоосоо буцахгүй" гэж бичсэн билээ.
Тэгэхээр Х.Тэмүүжин сайд уг захидлыг “Долдугаар сарын 1”-ний хэрэгт
буруутгагдан хоёр шатны шүүхээс хорих ял сонсоод буй цагдаагийн экс
дарга нарын ар гэрийнхэн эсвэл өндөр албан тушаалаас албан тушаал
буураад буй дарга нарыг нэг хэмээн хардаж байгаа юм байна.
Тэрээр шинэчлэл бодлогынхоо хүрээнд халаа сэлгээ хийж, зарим нэг газар хэлтсийг нэгтгэснээр олон албан тушаалтнууд албан тушаал буурсан. Мөн саяхан хэд хэдэн цагдаагийн дарга нар ажлаасаа халагдсан билээ. Хэрвээ Х.Тэмүүжин сайдын мэргэжлийн үүднээс хийсэн дүгнэлт үнэн бол ажлаасаа халагдсан цагдаагийн дарга нар асуудалд орох бололтой. Түүнчлэн “Долдугаар сарын 1”-ний хэрэгт цагдаа буруутай хэмээн цагдаагийн хар дэвтрийг гаргаж ирсэн хүн бол Х.Тэмүүжин. Тиймдээ ч ар гэрийнхэн нь намайг сүрдүүлсэн байж болзошгүй гэх таамаглалыг гаргаж ирсэн байна.
Гэхдээ өөрт нь ирсэн айлган сүрдүүлсэн захидлыг үл тоож, шинэчлэл бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдээд харин захидлыг учрыг олохыг хуулинхандаа даатгалаа.

Б.Золбоо

Сэтгэгдэл (57)