Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто
замын хойд урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хаахаар төлөвлөж байсан ч нэг
хоногоор хойшлогджээ. Долоо хоногийн хугацаанд энэ хэсгийг хааж, борооны
ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе
асфальтбетон хучилтын ажил хийх юм байна.
Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто замын хойд урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хаахаар төлөвлөж байсан ч нэг хоногоор хойшлогджээ. Долоо хоногийн хугацаанд энэ хэсгийг хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийх юм байна.Нийт 4.5 км урт уг зам нь Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүрдэг зам юм. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлыг “Ялгуусан” ХХК он дамжуулан гүйцэтгэх бөгөөд энэ ондоо багтаан Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км авто замын зорчих хэсгийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ. Ирэх жилийн наймдугаар сарын 31 хүртэл Офицеруудын ордноос Тролейбусны эцэс хүртэлх үлдсэн 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон замын нийт 4.5 км уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэх гэрээтэй юм байна.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)