
Монголын Арванбайт Боулингийн Холбооноос энэ сарын сүүлийн долоо хоногт
Нийслэлийн захирагчийн нэрэмжит УБ хотын аварга шалгаруулах тэмцээний
шигшээ тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Монголын Арванбайт Боулингийн Холбооноос энэ сарын сүүлийн долоо хоногт Нийслэлийн захирагчийн нэрэмжит УБ хотын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг зохион байгуулах гэж байна. Чансаагаараа УАШТ-ий дараа орох энэхүү тэмцээний эхний сорилт тэмцээн өнгөрсөн сард болж,эрэгтэй 15, эмэгтэй 8 тоглогч одоогоор шигшээ тэмцээнд оролцох эрхээ авчээ.Тэгвэл энэ ням гаригт 16:00 цагаас Зэрэггүй тоглогч,сонирхогчдын энэ оны 9 дах цуврал тэмцээн, 17:00 цагаас сар бүр зохиогддог А зэрэглэлийн,шагналын сан өндөртэй БОРГИО ЛИГ тэмцээнүүд МАБХ-ны хамтран ажиллагч Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Паркийн боулинг төвд тус тус болох бөгөөд эдгээр тэмцээнүүдээс нормативт дундаж онооны босгыг давсан тоглогчид шигшээ тоглолтонд өрсөлдөх эрхээ авах юм.
Д.Ундрах 24tsag.mn