Агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тооллого өчигдөр эхэллээ.
Тооллого ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн байцаагч нар, Нийслэлийн агаарын чанарын албаны гэрээт ажилчидтай тооллого хийх болжээ.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тооллого өчигдөр эхэллээ. Тооллого ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн байцаагч нар, Нийслэлийн агаарын чанарын албаны гэрээт ажилчидтай тооллого хийх болжээ.Тэд 100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтанд холбогдоогүй дугуй засвар, авто грааш, угаалгын газар, шатахуун түгээх станц, нийтийн байр, аж ахуйн нэгжүүдийн хорт утаа ялгуурдаг эх үүсвэрүүдийг нь тоолох юм.



















































