ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бид зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн лангууны үнэ кассын үнэтэй зөрж буй эсэхийг шалгасан. Лангууны үнэ кассынэ үнэтэйгээ зөрөх зөрчил маш их гарсан. Тухайлбал, Emart, CU сүлжээ дэлгүүр, Good price, Wellmart зэрэг дөрвөн дэлгүүр тус бүрийг таван сая төгрөгөөр торгосон. Жин хэмжүүрийн зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн борлуулж байсан хэрэг зөрчилтэй дэлгүүрүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Д.Батчулуун