Өнөөдөр Индонезийн зүүн хэсгээр хүчтэй газар хөдөлж, ард иргэдийг
сандаргасан талаар AP агентлаг мэдээллээ. Тус улсын Малуку аймгиас 108
км зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ хөдлөлтийн өмнө хоёр ч
удаа 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлсөн хэмээн Цаг уур судлалын
хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Өнөөдөр Индонезийн зүүн хэсгээр хүчтэй газар хөдөлж, ард иргэдийг сандаргасан талаар AP агентлаг мэдээллээ. Тус улсын Малуку аймгиас 108 км зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ хөдлөлтийн өмнө хоёр ч удаа 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлсөн хэмээн Цаг уур судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Газар маш хүчтэй хөдөлсөн хэдий ч азаар амь үрэгдсэн хүн байхгүй хэмээжээ. Индонезид 2004 оны 12 сарын 26-ны өдөр хүчтэй газар хөдөлснөөр 230 мянган хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)