Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн долдугаар
хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн сурагчид
үдийн цайндаа хордож, эмнэлгийн тусламж авахад хүрчээ.

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн сурагчид үдийн цайндаа хордож, эмнэлгийн тусламж авахад хүрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Мэргэжлийн баг томилогдон ажиллаж байна. Одоогоор яг юунаас хордсон нь тодорхойгүй байна. Удахгүй шинжилгээний хариу гарна” гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд будаанаас хордсон байж болзошгүй гэнэ. Өмнө нь Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагчид үдийн цайнаасаа хордож, шинжилгээгээр будаанаас нь хордсон нь батлагдсан билээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (6)