Маргааш Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь
төлөөлөгчийн газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн
шүүх, Баянзүрх дүүргийн шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн
үндэсний хүрээлэнгээс хамтран “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг
сурталчлан таниулах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж
байна.

Маргааш Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, Баянзүрх дүүргийн шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг сурталчлан таниулах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Японы элчин сайдын дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын Чуюкогийн Их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням болон өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч нар оролцох юм байна.
Арга хэмжээний үеэр эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаар иргэдэд анхан шатны ойлголт өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлсэн иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, иргэдэд үнэ төлбөргүйгээр эрх зүйн зөвөлгөө өгөхөөр болжээ. Мөн эвлэрүүлэн зуучлагч, хуульч, өмгөөлөгч нараас мэдээлэл хийнэ.
Б.Чимэг