Нийслэл төсвөө тодотгоно 
УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийг 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Энэхүү хуулиар нийслэлийн
төсвийн орлогыг нэмэгдүүлж, улсын төсвөөс нийслэлд олгох санхүүгийн
дэмжлэгийн хэмжээг 11 тэрбум 243.1 сая төгрөгөөр бууруулж 109 тэрбум
136.9 сая төгрөг байхаар баталжээ. 2012 оны эхний 9 сарын төсвийн
гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсвийн орлого 14.4 тэрбум, үүнээс 9
дүүргийн орлого 7.4 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Тодотгол
хийснээр нийслэлийн төсвийн нийт орлого 327.1 тэрбум, нийт зарлага 384.7
тэрбум, дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээ 22.3
тэрбум, дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэг 8.9 тэрбум, нийслэлээс улсад
төвлөрүүлэх орлого 70 тэрбум, улсаас олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ
109.1тэрбум төгрөг болохоор байна.