Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мод тарих зарлигийн дагуу Монгол
Улсын Ерөнхийлөгч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод
тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон бүх аймаг, сумдын
байгууллага, иргэд мод тарьдаг билээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мод тарих зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон бүх аймаг, сумдын байгууллага, иргэд мод тарьдаг билээ.Уг “Мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Тэгвэл өнөөдөр уг улс орон даяар болох үйл ажиллагааны хүрээнд Ц.Элбэгдорж болон түүний Тамгын газрын ажилтнууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12:00 цагаас мод тарихаар болжээ.
Мод тарих өдрийг анх 1900-аад оны үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 32 оронд хэрэгжээд байна. Монгол улсын хувьд өмнө нь жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан бол одоо зөвхөн улсын төсвөөс хөрөнгө гаргаж жилдээ хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн тоог Ойн газраас гаргажээ.\
Д.Ундрах 24tsag.mn



















































