Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийж байна. Тухайн мэдээлэлд "ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ" гэжээ. Энэ үеэр Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын талтай холбогдож уг мэдээллийг ор үндэслэлгүй болохыг тогтоосон. Бид энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Энэ хуурамч мэдээлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүний эзэн холбогдогчийг тогтооно.
Энэ мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм.
Монгол Улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл тархсан.
Бид цэргийн харилцаатай бүх улстай сургуулалт хийдэг. Саяхан хээрийн сургуулилалтын талаар ташаа мэдээлэл гарсан. Үүнд мөн залруулга хийсэн.
Хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгахуйц хуурамч мэдээлэл. Хоёр орны Батлан хамгаалах яамны логог тавьж, юм мэддэг хүмүүс хийсэн нь тодорхой байна" гэв.
Д.Батчулуун