
Попын
хаан Майкл Жексоны гурван хүүхэд анх удаа олны өмнө хамтдаа гарч ирсэн
сонин үйл ядвал болсон талаар дэлхийн томоохон хэвлэлүүд бичжээ. Түүний
15 настай хүү Принс, 14 настай охин Парис, 10 настай хүү Бланкет нар
өнгөрсөн Пүрэв гаригт дуучны дүү Ла Тояа Жексоны хамт олны өмнө гарсан
байна.

Попын хаан Майкл Жексоны гурван хүүхэд анх удаа олны өмнө хамтдаа гарч ирсэн сонин үйл ядвал болсон талаар дэлхийн томоохон хэвлэлүүд бичжээ. Түүний 15 настай хүү Принс, 14 настай охин Парис, 10 настай хүү Бланкет нар өнгөрсөн Пүрэв гаригт дуучны дүү Ла Тояа Жексоны хамт олны өмнө гарсан байна.
Тэд Лос Анжелес хотод болсон шинээр худалдаанд гарч буй энергийн ундааны нээлтэд оролцохоор очсон аж. Хөх даашинз, хар хослолоор гоёсон Жексоны хүүхдүүд авга эчийнхээ хамт гарч ирэхдээ Mr. Pink Ginseng нэрт энергийн ундааг гартаа барьсан байлаа.
Принс Жексон “Энэ бол эрүүл мэндэд тустай, миний дуртай ундаа” хэмээн шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.
Энергийн ундааны нээлтийн баярт Жексоны хүүхдүүдээс гадна жүжигчин Линдсей Лохан, Девид Аркүйте, Аудрина Партриж гэх алдартнууд очсон хэмээн Yahoo сайт бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)