Өнгөрсөн сар бол барилгын салбар үйл явдлаар өрнүүн байлаа. Учир нь барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж ар араасаа хүний эрдэнэт амь эрсэдсээр байна. Тухайлбал, “Тэнгис” кинотеартын урд талд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж, хажуугаар нь явж байсан хүн амиа алдсан. Үүнийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, Нийслэлийн Засаг дарга ч анхааралдаа авч, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар амтай болгон ярьж байсан. Гэтэл энэ асуудал намжаагүй байхад Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн хажууд байрлах долоон давхар барилга дээр ажиллаж байсан залуу унаж амиа алдав. Энэ бас л хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой байсан. Харин энэ осол дуулиан тарьсангүй. Учир нь монголчууд үүнийг сонсоод дөжирсөн бололтой дог оо.
Өнгөрсөн сар бол барилгын салбар үйл явдлаар өрнүүн байлаа. Учир нь барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж ар араасаа хүний эрдэнэт амь эрсэдсээр байна. Тухайлбал, “Тэнгис” кинотеартын урд талд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж, хажуугаар нь явж байсан хүн амиа алдсан. Үүнийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, Нийслэлийн Засаг дарга ч анхааралдаа авч, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар амтай болгон ярьж байсан. Гэтэл энэ асуудал намжаагүй байхад Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн хажууд байрлах долоон давхар барилга дээр ажиллаж байсан залуу унаж амиа алдав. Энэ бас л хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой байсан. Харин энэ осол дуулиан тарьсангүй. Учир нь монголчууд үүнийг сонсоод дөжирсөн бололтой дог оо. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямар нэгэн осол аваар гарсан үед л анхаарах бус барьж эхлэхээс өмнө холбогдох байгууллага нь шаардлага тавьж хангуулж байх зүйтэй байх аа.
Гэтэл өнгөрсөн жилээс эхэлсэн хотын төвийн барилгын өнгө үзэмжийг засах ажил эрчимтэй явагдаж байгаа. 40, 50 мянгатын байрнууд өнгө үзэмж орж, засварын ажил ч жигдэрч байна. Гэтэл барилгын засвар хийх тендер ялсан барилгын компаниуд хариуцлагагүй хандаж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Хүнсний 1-ээс Тэнгис явах замд засварын ажил гүйцэтгэж байгаа “Субаски” ХХК хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүй байна. Тэд явган хүн замыг хааж, бэхэлгээгээ хийсэн. Гэтэл бэхэлгээгээ сул хийжээ. Хэдэн төсөр шон нь нааш цааш ганхаж байна. Засварын ажил эхлээд 10 хоносон ч ийм байдалтайгаар үйл ажиллагаа нь тэдний компанийн ашгаа бодсон нэг арга.
Энэ талаар тус компанийн ажилтантай уулзахад “уг нь манайх хурдан хийгээд дуусч байгаа. Хотын төвийн барилгын засварыг хийхийн тулд бэхэлгээг ингэж хийхээс өөр арга байхгүй. Ямар шинэ барилга барьж байгаа биш, хаалт хамгаалалт хийх шаардлагагүй байхгүй шүү дээ” хэмээн үл тоосон шинжтэй хэлэх аж. Уг нь барилгын ажил бол ажил баймаар юм. Гэтэл засвар учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрэггүй гэх юм. Үүнд гэсэн ч холбогдох байгууллага нь анхаарах ёстой. Энэ бүс нутагт хүмүүс ихээр явдаг. Тэд замыг нь хаасан учир машинтайгаа зэрэгцээд замаар алхах аж. Зарим нэгэн нь хамгаалалт сул бэхэлгээний төмөр доогуур явж байна. Энэ байдлаас харахад хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга.
Уг нь 40, 50 мянгатын барилгуудыг барихад улсаас нэг тэрбумыг төсөвлөсөн. Хэдийгээр ажил сайн явж байгаа байгаа ч гүйцэтгэж буй компаниуд ийм хариуцлагагүй байгаад нь гайхаж байна. Үүнд мэргэжлийн байгууллагын хяналт дутаж байна. Үүнийг жижиг асуудал гэж хойш тавих ёсгүйг мэргэжлийн байгуулагад анхааруулах зүйтэй байх.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (10)