

Тэмцээнд 27 орны 132 жүдоч өрсөлдснөөс эхний өдөр хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 66кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар өрсөлдөгч нараа ялж “D” зооны аваргын төлөө тунаж үлдсэн юм.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Д.Амартүвшин Г.Болдбаатар нэг минут 46 секундэд цэвэр ялснаар хагас шигшээд үлдсэн юм. Гүржийн бөх Папинашвили Арминд вазари үнэлгээгээр ялагдснаар хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 48кг-д Г.Отгонцэцэг мөн хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн сард манай улсад зохиогдсон олимпийн эрх олгох анхны тэмцээн болох “Чингис хаан-2012” тэмцээнд Д.Амартүвшин түрүүлсэн бол Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn