
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль
бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн гэх Б.Одбаяр, Э.Золбоо,
О.Мөнхбат нарын хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи,
мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн гэх Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарын хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж байна.
Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болсон ч нотлох баримт дутуу гэх шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Д.Ундрах 24tsag.mn