
Монголын рок поп урлагийн ууган хамтлагийн нэг “Хурд” хамтлагийн соль
гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр энэ сарын өчигдөр “UB Palace”-д “Чи
минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийсэн билээ.

Монголын рок поп урлагийн ууган хамтлагийн нэг “Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр энэ сарын өчигдөр “UB Palace”-д “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэхүү тоглолт үргэжлэх юм. 20 жил “Хурд” хамтлагт уран бүтээлээ хийсэн түүний анхны бие даасан тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийсэн билээ. Гурван хэсгээс бүрдэх “Хурд”-ын Отгоогийн тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдгүүд чуулан, түүний зохиосон хит дууг эгшиглүүлэх бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд уянгалж, харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)