Нийслэлийн төвд хагас зууныг “үдсэн” В.И.Лениний хөшөөг буулгаж байна. Одоогоос 58 жилийн өмнө босгосон, зөвлөлтийн бэлгэдэл болсон уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон юм. Шийдвэр ёсоор яг одоо буулгаж байна. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

В.И.Лениний хөшөө байсан газарт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим албаны хүмүүс гаргасан бол 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох санал ч бий гэнэ.
Сэтгэгдэл (9)