Дэлхийн чансаагаараа аман хүзүүдэж буй 52кг-ын төлөөлөл болсон шилдэг жүдоч М.Бундмаа олимпийн өмнөхөн гэмтэл авсан билээ.

Дэлхийн чансаагаараа аман хүзүүдэж буй 52 кг-ын төлөөлөл болсон шилдэг жүдоч М.Бундмаа олимпийн өмнөхөн гэмтэл авсан билээ. Тэрээр бэлтгэлийн үеэр шөрмөсөндөө гэмтэл авч хагалгаанд орох шаардлагатай болсон. Тэрээр хэд хоногийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд оржээ. Хагалгаа нь амжилттай болсон хэдий ч дөрвөн сарын турш сайн гам барихыг эмч нар нь зөвлөжээ.