“Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтан өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд
14.00 цагт бохир гар угаах өдөрлөгийг “Эй Си Эф Монгол” байгууллага,
НЭМГ-аас зохион байгуулах гэж байна. Тав дахь жилдээ тэмдэглэж буй эл
өдрийг энэ жилийн хувьд “Олон олон хүүхдийг таван насныхаа төрсөн
өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” гэдэг уриан дор тэмдэглэх гэнэ.

“Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтан өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд 14.00 цагт бохир гар угаах өдөрлөгийг “Эй Си Эф Монгол” байгууллага, НЭМГ-аас зохион байгуулах гэж байна. Тав дахь жилдээ тэмдэглэж буй эл өдрийг энэ жилийн хувьд “Олон олон хүүхдийг таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” гэдэг уриан дор тэмдэглэх гэнэ.
“Дэлхийн гар угаах өдөр”-ийн хүрээнд хүмүүсийг гараа савандаж угаахыг хөхүүлэн дэмжих, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэсэн кампанит ажилд татан оролцуулах юм байна.