Өчигдөр МАХН-ын дэргэдэх Оюутны холбооноос “Оюутны оролцоо ба тэдэнд
тулгамдаж буй асуудлууд” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг
уулзалтад МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал,
Сангийн сайд Ч.Улаан, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
болон Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн дарга нар
болон оюутнууд хүрэлцэн оролцов.

Өчигдөр МАХН-ын дэргэдэх Оюутны холбооноос “Оюутны оролцоо ба тэдэнд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн дарга нар болон оюутнууд хүрэлцэн оролцов.
Цаашид тус холбооноос ирэх арваннэгдүгээр сарын 5-н хүртэл их, дээд сургуулиудаар тойрон лекц уншихаар болжээ. Лекцийн үеэр сургуулиудын Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах, нөхөрсөг харилцаа үүсгэх зорилготой байгаа юм. Лекцийг “Шудрага ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхтөр, Монголын оюутан залуучуудын нэгдлийн Ерөнхийлөгч Н.Батзориг нар уншина.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)