Хөвсгөлийн Рашаант сумаас дөрвөн км-ийн зайд орших Салхитын аманд хийсэн малтлагаар хүннүгийн үеийн маш ховор булшийг олсон байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалынхан 2006 онд МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимтэй хамтарсан төслийн хүрээнд явж байхдаа илрүүлсэн байна. Малтлагыг 2009-2011 онд хийсэн байна. Хүннүгийн ойн үеэр ой тэмдэглэх комиссын гаргаж өгсөн төсвөөр өнгөрсөн жил нэлээд хэдэн томоохон малтлагыг хийсэн байна. Нийтдээ 29 булшинд малтлага хийсэн аж.ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Салхитын булшнуудын талаар нэг сэдэвт зохиол гаргах гэнэ. Энэ талаар эрдэм шинжилгээний хуралд ямар нэг өгүүүлэл тавьж хэлэлцүүлээгүй учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхөд эрт байгаа аж. Энэ удаагийн малтлагыг зөвхөн үндэсний экспедицийнхэн ажилласан. Тодруулбал, 20 жилийн дараа үндэсний судлаачид нэгдсэн тохиолдол гэж хэлж болно.
Салхитын амны оршуулгын гол онцлог гэвэл тавьсан эд өлөгтөө биш зан үйлдээ байгаа гэнэ. Хүннүчүүдийн оршуулгын дийлэнх нь зүүн тийшээ харсан байдаг бол Салхитын оршуулга бараг бүгдээрээ баруун тийшээ харсан байна. Хүннүчүүдэд морьтой нь оршуулдаг зан үйл байсан гэж ер нь тэмдэглэгдээгүй. Гэтэл Салхитын дийлэнх оршуулга нь морьтой. Бүр хоёр морьтой хүртэл оршуулсан байх жишээтэй. Тэгэхээр энэ оршуулгын газрыг хүннүчүүдийн орон нутгийн соёлын бас нэг өөр хэлбэр гэж хэлж болох гэнэ. Тэд хүннүчүүд дотроо цөөнх болсон хэсэг байж магадгүй гэсэн дүр зураг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Салхитын амны оршуулгын зан үйлээс харахад хүннүчүүдийн оршуулгын соёл бүрэлдэхэд скип нүүдэлчдийн нөлөө оролцсон байна гэдгийг хэлэх бололцооны юм гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тува, өмнөд Сибирээс илэрч байгаа скипийн булшнуудад морьтой оршуулах, баруун тийшээ харуулах гэх мэтийн элементүүд байдаг. Эд өлгийн хувьд ч гэсэн сэнжтэй ваар, ясан эдлэл гарсан нь скипийн булшнуудтай тохирч байна.




















































Сэтгэгдэл (5)