НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санаачлагаар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал” сэдэвт иргэний хэлэлцүүлэг 2012 оны 10-р сарын 16-ны 10-12 цагийн хооронд нийслэлийн “Иргэний оролцооний танхим”-д болно.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа, ерөнхий менежер Ч.Бат, НЗДТГ”ын хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх, Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан нар оролцоно. Эл хэлэлцүүлэгт нийслэлийн иргэдийг өргөнөөр оролцож, нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэхийг урьж байна.