зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтан ураг бүжгэн жүжгийн сонирхолтой баримтуудаас

2012-10-14
0
ЖИРГЭХ

1.    Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болон өвөл цагийн нээлтэнд зориулж ҮДБЭЧ-ийн уран бүтээлчид “Алтан ураг” бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

1.    Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болон өвөл цагийн нээлтэнд зориулж ҮДБЭЧ-ийн уран бүтээлчид “Алтан ураг” бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

2.    Ардын хэмээх тодотголтой, ард түмний өмч болон хайрлагдаж, төр түмнээсээ хүндэтгэл хүлээн, Төрийн соёрхолт хэмээх яруу алдрыг бадраасан, уран бүтээлчид хамтран энэ уран бүтээл дээр ажиллажээ. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн цомнолыг нь бичиж, Төрийн соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав хөгжмийг нь бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавъят зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар бүжгэн жүжгийг найруулан дэглэсэн байна. Алтан ураг бүжгэн жүжгийн уран бүтээлчдийн 60 гаруй хувь нь СТА 10 гар хувь нь ардын жүжигчин, 2 хувь нь МУГЖ цолтой байна.

алтан ураг3.    “Алтан ураг” бүжгийн жүжгийн ерөнхий зураачаар Ардын зураач, УГЗ Х.Гунгаасүх, Ерөнхий удирдаачаар МУСТА Н.Буянбаатар, Хувцасны зураачаар МУСТА Д.Ганболд нар ажиллаж байна.

4.    Энэхүү Алтан ураг бүжгэн жүжиг нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн анхны түүхэн бүжгэн жүжиг юм. Уг бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан  Бөртэг буцаан авч улмаар Их монгол улсаа байгуулсан тухай үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлэх  юм.

5.    Алтан ураг бүжгэн жүжиг бол ардын бүжгийн үндсэн хөдөлгөөн дээр тулгуурлаж, бүжгийн жүжгийн үндсэн хэлбэрээр хийгдсэн  ҮДБЭЧ-ын 4 дахь томоохон уран бүтээл болж байна.
 
6.    Өмнө нь хийгдэж байсан “Нарны домог” бүжгэн жүжгэн дээр эрдэмтэн судлаачдын дунд “Бүжгэн жүжиг” мөн эсэх талаар онолын маргаан нэлээдгүй гарч байсан бол энэхүү Алтан ураг бүжгэн жүжиг нь найруулга, дэглэлт, хөгжмийн зохиолын хувьд бүрэн нийцсэн “бүжгэн жүжиг мөн” юм хэмээн дүгнэгдсэн.Энэ бүжгэн жүжгийн тухай, түүний судалгаан дээр тулгуурласан нэлээдгүй олон баклавр магистрын зэрэг горилсон бүтээлүүд СУИС-ын архивт хадгалагдаж байна.

7.     алтан ураг бүжгэн 2Алтан ураг бүжгэн жүжгийг бүтээн туурвихад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 21 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй дуу анги 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Зууны манлай, төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг алба, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний их найрал хөгжим мөн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайз гэрэл дуу шум буюу арын албаныханы хамтран оролцсон нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн том хэмжээний уран бүтээл.

8.    “Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой”-д зориулан энэхүү уран бүтээлийн бэлтгэл ажилыг  2012 оны 3-р сараас эхлэн одоог хүртэл нийт 210 өдөр 209 шөнийн бодол, 34 долоо хоног 152 ажилын өдрийн хичээл сургуулилт 302,400 минут хийгдсэн.

9. 
   Тухайн бүжгэн жүжгийн гол дүр болно гэдэг бүжигчин хүний мөрөөдөл байдаг учраас бүжгэн жүжигт гоцлол дүр дээр ажиллаж буй уран бүтээлч байна гэдэг асар их нэр хүндийн асуудал бөгөөд гайхалтай бахархам хэрэг гэдэгтэй бүгд санал нийлж байгаа.

10.    Энэ тоглолтонд С.Сүхбаатар гуайн дэглэлтээр 1996 онд тавигдахад дүр бүтээж байсан бүжигчид хүрэлцэн ирж, залуу хойч үеийнхээ уран бүтээлд үнэлэлт дүгнэлт өгнө.

11.  
 Тэмүжин -         Х.Хашхүү  /бүжиг дэглээч/  
Жамуха-           СТА А.Даваахүү /бүжигчин/
Бөртэ-                Н.Мөрөн /бүжигчин/
Тоорил хаан      Д.Эрхбилгүүн /бүжигчин/
Хуагчин хатан - МУГЖ Ш.Одонтуяа /бүжигчин/
Хасар                 Э.Уртнасан /бүжигчин/
Билгүүдэй          Э.Ганзориг /бүжигчин/
Дармаалаа-      СТА А.Батхүү /бүжигчин/  нар дүр бүтээж байна.

12.    Алтан ураг бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч Д.Ганболд: “Энэ бол үнэхээр ур чадвар шаардсан бүтээл учир “Алтан ураг” бүжгэн жүжгээр ҮДБЭЧ шинэ уран бүтээлийн өвөл цагийн нээлтээ хийж байна. “Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулга” хэмээх тодотголтой байдгийн хувьд бидний шинэ уран бүтээлийн нээлт бол маш өндөр шаардлага хариуцлага юм” хэмээсэн.

13.  Жамухын дүрийг бүтээж байгаа бүжигчин СТА.А.Даваахүү нь 1992 оноос ҮДБЭЧуулгад тасралтгүй 20 дахь жилдээ гоцлол бүжигчин, дасгалжуулагч багшаар ажиллаж байна. 1996 онд С.Сүхбаатарын дэглэлтээр Алтан ураг жүжиг анх тавигдахад бас энэ дүрийг бүтээж байсан ба үйлдвэрчний эвлэлийн болон Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цолыг хоёуланг нь хүртсэн. Дотоодын үзэгчдийн төдийгүй гадаадын үзэгчдийн гайхалтай номерын нэг болгож чадсан их бүжгийнхээ урлагт илүү ихийг бүтээхийг зорьж яваа гайхалтай авъяаслаг бүжигчин, бүжиг дэглээч юм.

14.   Тэмүжиний дүрийг бүтээж байгаа бүжигчин Хатанхуяг овогтой Хашхүү нь 1988 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. 2001 онд Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангид элсэн орж 2005 онд бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад бүжигчин мэргэжлээр ажилласан байна. 2007 онд ОХУ-ын Театр урлагийн их сургууль/ГИТИС/-д элсэн орж 2012 онд бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа “Мария Захаровын нэрэмжит Залуу бүжиг дэглээчдийн уралдаан”-д жил дараалан нэг хоёрдугаар байр болон тусгай байруудыг эзэлж байсан шаргуу хөдөлмөрч залуу гэнэ.

15. Д.Эрхбилгүүн буюу ван хаан Тоорил нь 2009 оноос хойш чуулгад ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Нүүдэл бүжгэн жүжгийн Мэргэн өвгөний дүрийг бүтээж байсан намба төрх ханы шинжтэй залуу бүжигчин. Тэрээр 5 жил үсээ ургуулж байгаа бөгөөд түүнийгээ Үндэсний урлагтаа хайртай болохоор үсээ ургуулдаг гэж бахархан ярьдаг.

16. 
Алтан ураг бүжгэн жүжгийн “Хуагчин” эхийн дүр бүтээж байгаа Монгол улсын гавъяат жүжигчин Шагдарын Одонтуяа нь өдгөө энэ байгууллагад тасралтгүй 26 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаандаа 100 гаруй бүтээлд гоцлол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Тэрээр гоцлол бүжигчний хувьд маш олон цөөхүүл болон гоцлол бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэж, олны хүртээл болгож чадсан байна. Ш.Одонтуяа нь бүжиг дэглээчээс шаарддаг уран сайхны логик сэтгэлгээ, тавилт, дүрийн өвөрмөц онцлог, бүжгийн техник үйлдэл зэргийг мэргэжлийн ур чадвар, нүүрний хувирал, жүжиглэлттэй хослуулах шаардлагыг бүрэн ханган уран сайхны өндөр түвшинд бүжиглэж чаддаг манай тэргүүний авъяаслаг уран бүтээлч юм хэмээн түүнийг удирдлагууд нь үнэлдэг.

17.   Хүндэт  Өэлүн хатны
Хүний махаар тэжээсэн
Хүчит Хасар гэдэг
Хүү нь тэр мөн ! /МНТ 7-р бүлэг/
Хасарын дүрийг бүтээж байгаа залуу бүжигчин Э.Ганзориг 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөж ирсэнээр чуулгын ам бүлд багтсан. 2010 оны “Нийслэлийн шилдэг залуу алтан медал”-тай ирээдүйтэй залуу бүжигчин гэнэ.

18.  Бэлгүдэйгийн дүрд ҮДБЭЧ-ын залуу бүжигчин Э.Уртнасан нь 12 настайгаасаа хойш бүжиглэж байгаа өмнө нь гурван ч томоохон бүжгэн жүжигт гол болон туслах дүр дээр ажилласан. Түүнээс дүрийн судалгаа хэр хийгдсэн талаар лавлахад: “Маш их ажилласан. Өмнөх үеийнхэн, ахмад уран бүтээлчдээсээ харамгүй зөвөлгөө авсан. Ахмад үеийнхээ зэрэгт хүртэл дүрээ бүтээж ажиллах чин зорилготой байна даа” гэж хариулсан.

19. Мөн Алтан ураг бүжгэн жүжигийн Дармаалаагийн дүрийг бүтээж байгаа Алтангэрэлийн Батхүү нь Жамух болох А.Даваахүүгийн төрсөн дүү бөгөөд ахаасаа ч дутахгүй чадварлаг нэгэн гэдгийг түүний бүжиглэсэн болоод гоцлон бүжиглэсэн бүтээлүүдээс харж болох нь ээ. 

А.Батхүү нь бүжиглэх хугацаандаа ҮДБЭЧ-ын  бүхий л уран бүтээлийн болон, Төрийн тоглолтуудад тасралтгүй оролцож ирснээс гадна ҮДБЭЧуулгад тавигдсан үндэсний болон модерн бүжгэн жүжгүүдийн гол ба туслах  дүрүүдийг амжилттай, чадварлаг бүтээж ирсэн. 
А.Батхүү мэргэжлийн өндөр түвшин, ур чадвар, уран бүтээлийн амжилт, авъяас билгээрээ шалгарч 2002 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан  медаль, 2003 онд “Тэргүүний залуу ”, 2004 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар, 2006 онд “Гэгээн муза” шилдэг уран бүтээлчдийн шагналын “Шилдэг бүжиг дэглээч” шагналыг “Зун орсон цас” мюзеклээр, 2008 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2010 онд   Хүүхэд залуучуудын хөгжлийн “Шилдэг багш” –аар, мөн байгууллагын он оны хөдөлмөрийн аваргаар тодрон шагнагдсан юм байна.

20.   алтан ураг бүжгэнБидний мэдэх Бодлын хулгайч киноны гол эмэгтэй дүр Нарангоогийн бүтээсэн, ҮДБЭЧ-ын бүжигчин Н.Мөрөн “Бөртэ” хатны дүрийг бүтээж байгаагаараа онцлог бөгөөд залуухан авъяаслаг, өсөж яваа уран бүтээлч гэдгээ илтгэхээс гадна хамт олон түүнд маш их итгэл найдвар хүлээлгэжээ. Түүнд кинонд тоглох олон санал ирж байсан ч үндэсний урлагт хүчин зүтгэх цаг завгүй энэ хөдөлмөртөө өөрийгөө бүрэн зориулаад тэдгээр саналуудаас татгалзсан гэнэ.

21.  Энэ бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын 52 хүний бүрэлдэхүүнтэй бүжиг албанаас гадна Хөгжим бүжгийн коллежын 30 оюутан, Монголын хүүхдийн ордны 9 сурагч ажиллаж байна.

22. Эдгээр хүмүүсийн хувцас хэрэглэл үүнд нийт 400 гариу жижиг хэрэгсэл байна. Бүх гоцлол бүжигчдийн хувцас хэрэглэлийг шинэчилж хийсэн байна.
23.    Үзэгч түмэндээ хүртээлтэйгээр хүргэх бодлогоор чуулгын маркетингийн албанаас зарласан нэгэн томоохон сюрприз бол тасалбарын үнийг 10000 хүртэл буулгасан явдал.
24.    Харамсалтай нь энэ жүжиг 2012 оны 10 дугаар сарын 13, 14-ний ердөө хоёрхон өдөр тоглогдоно. Цаашид тоглогдох хуваарь нь одоохондоо товлогдоогүй байна. Та амжиж үзээрэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • лхагва (202.21.106.254)
    хүүхдүүдээ шинэ юм хийж хийсэн болоно шүү та нарийн нөгөө урлагын хүний алтан мэдрэмж хаачваа санаа гархаа болиоо юу тэгвэл шинэ санаа иртэл юу ч битгий хий
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 28 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    21 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    22 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    22 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК