Өнгөрсөн оны эхээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан
С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх
замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан. Гэвч
уг хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байсаар байна. Хэргийн талаар
Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас тодруулахад “Хэргийн мөрдөн
байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Өнгөрсөн оны эхээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан. Гэвч уг хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байсаар байна. Хэргийн талаар Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Түүнд албан тушаалаа ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тухайн үед уг асуудалтай холбоотойгоор МҮЭХ, НДЕГ зэрэг байгууллагаас ажлын хэсэг гарч тус эмнэлэгт шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр С.Тунгалаг Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан гэдгээ хүлээсэн байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)