Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас
насанд хүрээгүй хүүхэд давтан хүчиндсэн Д.Ганбаатарыг шүүнэ. Түүнийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.3-т зааснаар
буруутган шүүх юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас насанд хүрээгүй хүүхэд давтан хүчиндсэн Д.Ганбаатарыг шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.3-т зааснаар буруутган шүүх юм. 126.2.3-т давтан, 126.2.4-т насанд хүрээгүй хүнийг, 126.3-т хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ хэмээн заажээ. Хуралд шүүгчэээр Ү.Түмэнжарга, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Н.Болорцэцэг, Н.Ариунтариа, М.Алтанцэцэг, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгчөөр Д.Анужин, Н.Оюун-Эрдэнэ, Ж.Нансалмаа, Г.Жавзандулам нар оролцоно.
Б.Чимэг