
Аргентин, АНУ, Австрали, Австри, Чили, Грек, Мексик, Испани, Кипр,
Итали, Молдав, Их Британи, Франц, Япон, Шинэ Зеланд, Украйн, Бразил,
Герман, Литва, Латви, Өмнөд Африк, БНХАУ–ын хүнс, ундаа, тоног
төхөөрөмжийг нэг дороос сонирхох боломжтой үзэсгэлэн зохион байгуулах
гэж байна.

Аргентин, АНУ, Австрали, Австри, Чили, Грек, Мексик, Испани, Кипр, Итали, Молдав, Их Британи, Франц, Япон, Шинэ Зеланд, Украйн, Бразил, Герман, Литва, Латви, Өмнөд Африк, БНХАУ–ын хүнс, ундаа, тоног төхөөрөмжийг нэг дороос сонирхох боломжтой үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ бүхнийг дэлгэх үзэсгэлэн яармаг арваннэгдүгээр сарын 14-16-ныг хүртэл Шанхай хотын олон улсын шинэ үзэсгэлэнгийн төвд болох гэж байна. Үүнд Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид оролцож болох бөгөөд аравдугаар сарын 30-ныг хүртэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх ажээ. Энэ үеэр хүнсний өргөн төрлийн бүтээгдэхүүн болон зочид буудал, үйлчилгээний газарт хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжийг дэлгэх юм байна. Түүнчлэн үзэсгэлэн яармагийн хүрээнд шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах болон мах нядалгааны сургалт, зааварчилгааг өгөх, махан бүтээгдэхүүний амталгаа явуулах гэнэ.
Ийнхүү үзэсгэлэн яармагт оролцсоноор бизнесийн салбарт гадны түнштэй холбоо тогтоох, арга, туршлагаас судлах боломжтой ажээ.
Д.Ундрах 24tsag.mn