
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэлж байна. Энэ зөвлөгөөн 10 дугаар сарын 15-17-нд гурван өдөр үргэлжлэх юм. Энд Монголын эдийн засаг, санхүүгийн бодлогыг тодорхойлдог Монгол банк, Сангийн яам болон бусад байгууллагын мэргэжилтнүүд оролцож макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавьж санал солилцдог юм.
Яг одоо Төлбөрийн тэнцэл, Валютын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан Иргэний танхимд болж байна.