Энэ сарын 1-9-нд БНХАУ-ын Лишуй хотноо “Xingqiu Cup” зуун буудалт
даамын олон улсын тэмцээн болж, ОХУ, Монгол, Хятадын 100 шахам тамирчин өрсөлдлөө.
Энэ сарын 1-9-нд БНХАУ-ын Лишуй хотноо “Xingqiu Cup” зуун буудалт даамын олон улсын тэмцээн болж, ОХУ, Монгол, Хятадын 100 шахам тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээнд манай улсаас гурван даамчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн
ангилалд спортын мастер Э.Мандахнаран 14 оноогоор (тав хожиж, дөрөв
тэнцсэн) мөнгөн медаль хүртэж, эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Р.Манлай 12
оноогоор (дөрөв хожиж, дөрөв тэнцэн, нэг хожигдсон) шагналт IX, ОУХМ
Г.Гэрэлболд 10 оноогоор (дөрөв хожиж, хоёр тэнцэн, гурав хожигдсон)
XVIII байр эзэлжээ. 200 мянган юаний шагналын сантай тус тэмцээний түрүүг Оросын даамчин, дэлхийн гурван удаагийн аварга Александр Шварцман, Айгуль Идрисова нар авсан байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































