
Нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1” компани бүх автобусандаа байрлал тодорхойлогч (GPS) суурилуулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1” компани бүх автобусандаа байрлал тодорхойлогч (GPS) суурилуулжээ. Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нар осол гаргах нь их болсон. Тиймээс иргэдэд түргэн шуурхай, аюул осолгүй үйлчлэхэд нь зориулж нийтийн тээврийн автобусыг Энх тайваны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зорчуулж байна. Тус компанийнхан нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 120 автобусандаа байрлал тодорхойлогч суурилуулжээ. Ингэснээр автобуснууд чиглэлээ өөрчлөх болон замаас гарвал дохиолол дуугарна.
Мөн автобус болгондоо камертай болсноор мөнгө хураагчдын харилцааны доголдлыг хянах, цаашлаад халаасны хулгайн хэргийг тодорхой хэмжээгээр багасгах боломж бүрдлээ. Үүнээс гадна түлшний түвшин багасахад дохиолол өгөх төхөөрөмжийг автобуснууддаа суурилуулжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусанд байрлал тодорхойлогч суурилуулахаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас туршиж байгаа аж. Энэ санаачилга “Автобус-1” компаниас хэрэгжиж байгаа нь энэ юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)