
Маргааш буюу 10-р сарын 16-нд Дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол улс хэрхэн тэмдэглэх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл өгөхөөр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хурал Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 6-р давхрын хурлын зааланд 11 цагт болно.
Өнгөрсөн жил Олон улсын санхүүгийн корпораци, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын ХХААБ-аас хамтран "Хүнсний аюулгүй байдал – 2011” форум зохион байгуулж байсан юм.