

Алдагдсан хавтаст материал Уго Чавесыг сөрөг хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хенрикүй Капрелис болон түүний гэр бүлийг нууц багийнхан байнга дагаж мөрдөж байсныг баталсан байна.
Аргентиний сэтгүүлч Жорж Ланата телевизээр нууц материалыг илчлэхээр өнгөрсөн долоо хоногт Венесэулээс гарч явахдаа Каракас онгоцны буудал дээр нууц багийнханд байцаагдсан байна.
Сэтгүүлч Жорж Ланата “Нууц ажилтнууд намайг Каракас онгоцны буудал дээр хоёр цаг гаруй байцаасан. Тэгээд компьютер, утас, камер дээр байсан мэдээллийг устгаад хилээр гарахыг зөвшөөрсөн” хэмээн ярьсан байна. “Тэд надад байгаа бусад баримтуудыг авахын тулд намайг мэйл хаягийнхаа нууц үгийг хэлэхийг шаардсан” хэмээн Жорж Ланататай хамт явсан сэтгүүлч ярьжээ.
Бичиг баримтыг анхдагч хувь хэмээн баталсан хэдий ч өөр нэгэн нууц албаныхнаас авсан байна хэмээн сэжиглэж байна. Гэсэн хэдий ч эх сурвалжаа нууцалсан Аргетины сэтгүүлчид тагнасаныг баталсан баримтуудыг өнгөрсөн долоо хоногт телевизээр цацсан аж.
Д.Идэр