Өнөөдөр Шведийн хатан хааны шинжлэх ухааны академи Стокольм хотноо 2012 оны Нобелийн эдийн засгийн салбарын 44 дөх удаагийн шагналтныг тодруулна.
Мөн Европын холбоо Иран улсаас байлгалын хийн импортлохыг хориглох асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ зун 6-р сарын нэгнээс эхлэн Иран улсаас газрын тосны импортыг хориглосон билээ. Иран улс нь цөмийн хөтөлбөрөө зогсоосон тохиолдолд хориг цуцлагдана гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ удаад байгалийн хийн импортыг хориглох талаар хэлэлцэх аж. Анх АНУ улс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан бөгөөд Европын холбоо үүнд нэгдсэн юм. Хориг арга хэмжээ ч үр дүнгээ өгч өдгөө Иран улсын эдийн засаг хүндхэн байдалтай байна. Ам.долларын ханш өсч нэг ам.долларыг хар зах дээр 37 мянган риалаар сольж байна. Мөн зарим авиакомпанинууд жишээ нь Малайзын “Air Asia”, валютын ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалан Тегеран руу хийх нислэгээ цуцалснаа мэдэгдсэн билээ. Мэргэжилтнүүд Иран улсын хүн амын 40% нь ядуурч эхэлсэн гэж үзэж байна.
Өнөөдөр БНХАУ-ын мужийн удирдлагууд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтын дүнг танилцуулах ажээ. Хятадын үндэсний эрчим хүчний газар дүнг дээш нь эрх баригчдад танилцуулах юм байна. Хятад улс нь дэлхийд дөрөвдүгээрт ордог сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч орон юм. 2020 он гэхэд 50 ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр барихаар шамдах ажиллаж байгаа ажээ.
10-рсарын 16-ны Мягмар гараг
Энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд эр дэвшиж байгаа хоёр эрхэм цэнхэр дэлгэцийн өмнө хоёрдох удаагаа халз мэтгэлцэнэ. Эхний халз мэтгэлцээнээр одоогийн ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшигч Мит Ромнигаас бага санал авсан нь энэ удаагийн мэтгэлцээнийг улам сонирхолтой гэж улс төр судлаачид үзэж байна. Энэ өдөр болох халз мэтгэлцээний асуултыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэллүүд урьдчилан иргэдээс авсан бөгөөд хамгийн олон давтагдсан болон хамгийн чухал сэдвийг хөндсөн асуултыг шалгаруулж халз мэтгэлцээнд хоёр нэр дэвшигчээс асуух ажээ.

10-р сарын 17-ны Лхагва гараг
Энэ өдөр Испани улсын эдийн засагт тусламж үзүүлэх талаар авч хэлэлцэнэ. “Barclays” банкны шинжээчид “хөрөнгө оруулагчид энэ удаа Испани улсын эдийн засгийг сэргээх мөнгөн тусламж үзүүлэх болно” гэж үзэж байгаа бол бусад шинжээчид тус улсыг Европын төв банкнаас тусламж хүсэхгүй гэж үзэж байгаа ажээ. Ямар ч байсан юу болохыг лхагва гарагт шийдэх болно.
Америкийн “Apple” компани лхагва гарагт өөрийн шинэ бүтээл болох “iPad mini”-ээ танилцуулна. Уг бүтээгдэхүүний танилцуулга болсноор “Apple”-ийн хувьцаа өсөх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна. “iPad mini” нь хуучин загвараасаа 2 инчээр бага бөгөөд дэлгэцийн нягтаршил нь ч багассан байна. Өдгөө таблет хэрэглэгчдийн 70% нь “Apple” компанийн “iPad” –ыг хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
10-р сарын 18-ны Пүрэв гараг
БНХАУ-ын гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээ гарна. Урьдчилсан таамгаар 7.4%-тай гарах төлөвтэй байгаа. Гэхдээ энэ жил тус улсад нэг онцлог байгаа. Тэр нь 11-р сард болох Коммунист намын бүгд хурлаар Хятадын шинэ удирдагчдийг сонгох юм. Хятад улсын эдийн засаг шинэ эрх баригчид сонгогдсоны дараа дандаа өсөлт үзүүлдэг сонин уламжлал тогтоод нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна.
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Евро-бүсийн эрх баригчид Брюссельд уулзана. Тэд ерво-бүсийн нэгдсэн төсвийн талаар хэлэлцэх ажээ. Мөн хямралтай байгаа улс орнуудын банк санхүүгийн салбарыг хэрхэн аврах талаар санал бодлоо солилцох аж. Ялангуяа хөрөнгө оруулагчид Испани, Грек, Кипр улсын талаар ямар арга хэмжээ авахыг илүү анхааралтай харж байна. Өнгөрсөн долоо хоногт “Standard & Poor`s” агентлаг Испани улсын шууд хоёр шатаар бууруулсан билээ.
10-р сарын 19-ны Баасан гараг
Энэ өдөр ОХУ-ын төрийн дээд байгууллага Думын танхим ирэх гурван жилийн төсвөө хэлэлцэнэ.
10-р сарын 20-ны Бямба гараг
Бямба гарагт Кипр улс парламентаараа төсвөө авч хэлэлцэнэ. Арлын жижигхэн энэ улс эдийн засгийн хямралд өртөөд буй улсын нэг бөгөөд “тройка”-аас тусламж гуйгаад байгаа билээ. Тус улсын банк санхүүгийн салбар Грекийн бондоор дүүрч өөрсдөө хүнд байдалд ороод байгаа. Кипр улсын зэрэглэлийг 10-р сарын 8-нд үнэлгээний “Moody`s” агентлаг зэрэглэлийг нь гурван шатаар бууруулсан билээ. Тус улс бaнк санхүүгийн салбараа сэргээхэд эхний ээлжинд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа гэж тооцоолоод байгаа юм.
10-р сарын 21-ны Ням гараг
Энэ долоо хоногийн амралтын өдрөөр Испани улсад орон нутгийн сонгууль болно.