УИХ-ын чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийи газрын гаргах эхний ээлжийн 5тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр төмөр зам барих хэрэгтэйг онцоллоо.

УИХ-ын чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын гаргах эхний ээлжийн 5 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр төмөр зам барих хэрэгтэйг онцоллоо. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд Тавантолгойгоос урагш, хойш, зүүн тийш 1800 километр төмөр зам барих хэрэгтэй гэнэ. Үүнд таван тэрбум ам.доллар шаардлагатай юм байна. Тэрбээр цааш нь "Бид Тавантолгойгоос урагш, хойш зэрэг олон гарцаар нүүрсээ гаргах ёстой. Нүүрс, зэс, төмөр бүгд урд, хойд хөршөөс хамааралтай байгаа. Бид уул уурхайгаар дамжуулан орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа бол урд хөршөөс гадна олон гарцтай байх шаардлагатай. Тиймээс л төмөр зам барихаас эхний ажлаа хийж байгаа юм" гэсэн тайлбар өгсөн байна.
Сэтгэгдэл (1)