

Шалгалтаар тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын аюулгүй бүсийг тогтоолгүй, ашиглах хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй тэсрэх материалыг хадгалж байсан зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс зөрчил илэрсэн компанийн үйл ажиллагааг зогсоохоос гадна 38 аж ахуйн нэгжид хугацаат албан шаардлага хүргүүлсэн гэнэ. Манай улсад тэсрэх материалтай харьцах зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж байдаг аж.
Тэдний 37 нь тэсрэх материалыг гаднаас импортолдог гэнэ. Эдгээр компаниудаас 11 компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)