Микроавтобус өглөө, орой эхний цэгээс эцсийн цэг хүртэл том хүн 500,
хүүхэд 200 төгрөгөөр явах ёстой гэсэн журам байдаг байна. Хэрвээ 500 төгрөгөөс дээш үнээр
явбал харъяалах газраас хяналт шалгалт хийх гэнэ. Харин Налайх, Био
комбинат, Шувуу зэрэг цөөхөн
чиглэлийн автобусууд 700-1000 төгрөгөөр явж болох юм байна. Мөн тасалбар
өгөхгүй кондуктор байвал хөлсөө төлөхгүй байх эрх нь
иргэн бүрт байгаа гэсэн хуулийн заалт байдаг. Ажил үйлчилгээ эрхэлж
байгаа кондукторын үүрэгт заавал тасалбар олгох ёстой гэсэн заавар
байдаг тул том, жижиг оврын автобусууд бүгд тасалбар олгох ёстой юм
байна. Нийтийн
тээврийн газраас тасалбараар бүрэн хангаж байгаа учраас тасалбар
олгохгүй байх шалтгаан байхгүй.

Сэтгэгдэл (1)