

Камбожийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Кью Канхарит Нородом Сиханоукыг өнөөдөр өглөө Бээжинд жам ёсоор таалал төгссөнийг мэдээлсэн байна. Харин талийгчийн туслах, хунтайж Сисоуад Томико түүнийг Бээжингийн эмнэлэгт зүрхний шигдээсээр нас барсан хэмээжээ.
Нородом Сиханоук эрүүл мэндийн шалтгааны улмаас 2004 онд албан тушаалаа хүүдээ өвлүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас Бээжингийн эмнэлэгт хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт гэх мэт олон өвчний ард гарсан аж.
Д.Идэр