зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирээдүйн АВРАЛ УУ, АЮУЛ УУ...

2012-10-15
0
ЖИРГЭХ
Өвөрхангайчууд хэдхэн сарын өмнө хоёр "аварга" амьтантай байсан нь УИХ-ын гишүүн Г.Бат­хүү, Д.Зоригт нар юм. Хамгийн их хөрөнгөтэй, улс төрд багагүй хуга­цаанд оршин тогтносон мань хоёрыг өнгөрсөн сонгуулиар Өвөр­хангайд унана гэж хэлэхэд итгэх хүн олдохгүй байлаа.
      0023Өвөрхангайчууд хэдхэн сарын өмнө хоёр "аварга" амьтантай байсан нь УИХ-ын гишүүн Г.Бат­хүү, Д.Зоригт нар юм. Хамгийн их хөрөнгөтэй, улс төрд багагүй хуга­цаанд оршин тогтносон мань хоёрыг өнгөрсөн сонгуулиар Өвөр­хангайд унана гэж хэлэхэд итгэх хүн олдохгүй байлаа. Сонгуулийн өмнөх судалгаагаар энэ хоёрын рейтинг өндөр байлаа. Хоёулаа уг нутгийнх, дээр нь өөрийн хүмүүсийг бүх газарт байршуулж чадсан тэр хоёртой өрсөлдөх нь нэрийн хор хэмээн ойлгогдож байв. МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр тэдэнтэй өрсөлдөхөөр болоход "Яахнав дээ энэ хоёр, шатахын нэмэр" гэх хүн олон байсан даа. Бод доо, сонгууль эхлэхэд Г.Бат­хүү­­гийн рейтинг 40 хувь байхад Н.Төмөр­­хүүгийнх дөнгөж хоёр хувьтай байсан юм. Гэтэл юу болох нь тэр вэ. Сонгуулийн сур­тал­чилгааны ид халуурал эхлэхтэй зэрэгцээд Өвөрхангайн АН-ын дарга Т.Хасбаатар гарч ирлээ. Намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг авлигачаар тод­руулж, ард түмнийг мөнгөөр худал­даж авахаар оролдсоныг барин тавин баримтаар олон нийтэд дэлгэлээ. Байж боломгүй, Мон­голын улс төрийн түүхэнд гарч байгаагүй үйл явдал боллоо. АН-ын хоёрын нэр төр гэрлийн хур­даар доошиллоо. Сонгуулийн дүн гарахад хэн ч танихгүй МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялсан мэдээ түглээ. Болж өнгөр­сөн үйл явцыг товчлон сэргээвэл ийм. Гэхдээ үүнийг бичих нь гол зорилго биш. Яагаад ялаг­дашгүй мэт бай­сан Г.Батхүү, Д.Зоригт нар ингэтлээ улс төрийн тавцан дээр дэнжигнэв, зарим хүн тэднийг улс төрөөс арчигдлаа гэж хүртэл ярьж байна. Үүнд юу нөлөө­лөв, хэн энэ хоёроор тоглож чадав. Энэ л их сонирхол­той байгаа юм. Янз бүрийн таамаг­лал байна. Аймгийн намын дарга Т.Хасбаатар нь хоёр нэр дэвшиг­чээсээ мөнгө, үнэтэй машин нэхсэн... энэ тэр гээд. Ортой л яриа биз. Гэхдээ энэ бүгдийн цаана өнөөдөр Монголын улс төрийн орчинд байгаа хүмүү­сийн хэнээс ч гарамгүй айхавтар нарийн тооцоо, үйлдэл нуугдаж байсан гэж суд­лаачид, хэвлэл мэдээллийнхэн үзэж байгаа юм. Энэ бол А.Мөнх­бат гэдэг аюул. Өвөрхангайн уугуул, Мэдээлэл, шуудан, харил­цаа холбоо, техно­логийн газрын дэд дарга асан, мэдээлэл техно­логийн супер мэргэ­жилтний нэг, өнөөдөр Монголын залуучуудын холбооны ерөнхий­лөг­чөөр ажил­лаж буй А.Мөнхбат л Өвөрхан­гайгаас Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг үсгүй арчиж хаях бүх хор жорыг найруулсан гэж үзэж байгаа юм. АН-ын аймаар хоёр кадрыг арчиж хаячихаад өнөөдөр өнөө хоёртоо "Та хоёр минь яачихав даа" гэх шиг юм яриад огт гэмгүй царайлан явж байгаа түүнийг ха­раад айдас төрөх шиг болж байна гэх улс төрийн тодорхой хүрээ­нийхэн байна. Өвөр­хангайд Т.Хас­баатарыг анх дагуулж очсон хүн нь А.Мөнхбат байдаг. Аа бүр аймгаас ҮЗХ-ны гишүүнээр сонгог­дох аж­лыг хүртэл А.Мөнхбат зо­хион бай­гуулсан байдаг. Ил дагуулж явсан нь энэ. Далдуур бол Т.Хасбаатарыг дас­гал­жуулах ажлыг дэндүү шуна­хай хийсэн хүн нь А.Мөнхбат. Хоёр эр юу ярьж, Хасаагийн сэтгэл зүйг өнөө хоёрын эсрэг хэрхэн бэлтгэж бай­сан технологийг нь ярих арга­гүй. Эцсийн мөчид А.Мөнхбатын зорилго "Энэ сонгуулиар Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг л арчиж хаяж байж бид цааш явна шүү" гэдгийг Өвөр­хангайн зүгийн улс төр хийдэг бүх залууст ямар нэг хэмжээгээр ухам­сарлуулсан байдаг. Өнөөдөр ганц Өвөрхангай ч биш бүхлээрээ АН-д "Хасбаатар тэнэг" гэж хэлэх залуу гишүүн байхгүй байх юм. Ил биш ч цаагуураа бүгд "Хасаагийн зөв ш дээ" гэж байгаа нь нэгийг хэлээд байгаа биз. Энэ байдлыг цааш газар авахуулж чадах хүн А.Мөнх­бат. Магадгүй тодорхой хугацааны дараа АН-ын залуус тэр чигээрээ ах нараа зүхсэн, тэдний эсрэг боссон байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэгвэл гол найруулагч нь А.Мөнхбат гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Мань эр цаг нь боллоо гэж үзвэл С.Баярцогтыгоо ч, Ч.Сайхан­билэгээ ч барьцгүй хөнтөрчихөөд өөрийнхөөрөө улс төрийн тоглол­тыг хийгээд явчихаж мэдэх нөхөр. Өнөөдөр ганцхан хүн Хасааг зүхэж байгаа байж магадгүй. Тэр нь А.Мөнхбат өөрөө. "Хасаа ёстой тэнэг хүн. Хоёр гишүүнийг маань дуусгачихлаа" гээд. Юмыг дандаа ингэж эсрэгцүүлж явдаг нөхөр гэж байгаа. Түүнийг инээж явбал их ууртай яваа юм байна гэж ойлго. Харин ууртай байвал баяр хөөртэй яваа юм байна гэж ойлгох хэрэгтэй. Үнэндээ тэрбээр Т.Хасбаатарыг ирлэсээр байгаад аймгийн АН-ын даргын суудалд сонгуулийн өмнө­хөн суулгаж чадсан юм. Гэхдээ бас л тоглолттой. Т.Хасбаатарыг намын даргад голлож зүтгүүлсэн хүн нь З.Энхболд харагддаг юм. З.Энхболдоор энэ бүхнийг А.Мөнх­бат хийлгэсэн байдаг. Бөөн бужиг­наан болоход аймгийн АН-ынхан, хоёр гишүүн ч тэр З.Энхболд руу муухай харж "Намын дарга бол­госон чиний хүн чинь яаж байна, хар" хэмээн зүхэж байжээ.

   Сонгуулийн сурталчилгаа зөв эхлэх гэж байдаг. Зөв эхэлчих юм бол цааш аятайхан явчихдаг. Харин Өвөрхангайн хоёр "том"-ын сурталчилгаа ёстой буруу хөл дээрээ боссон өглөө шиг эхэлсэн дээ. Мань хоёрын ерөнхий мене­же­рээр ажиллах ёстой аймгийн АН-ын дарга нь мань хоёртоо дайн зарлачихсан. Т.Хасбаатар зомби­дуулаад байгаа юм шиг л жолоо­гүйгээр намынхаа нэр дэвшигчдийг зүхэж байлаа. Харин учир мэдэх хүмүүс болохоор А.Мөнхбат нь УИХ-ын гишүүдийг ард түмэнд яаж муухай харагдуулж болдгийг, дийл­дэшгүй мэт улстөрчид яаж дийлд­дэгийг, өөрийн гараар бус өрөө­лийн гараар хийдгийг, өөрөө тэгээд хэрхэн цэвэрхэн үлддэгийг сонго­дог маягаар харуулж байна даа хэмээн ярьж байсан гэдэг. Улс төрийн асар том амбицтай тэрбээр Өвөрхангайн тойрогт өрсөлдөх сонирхолтой. Энэ санаа нь энэхүү Их хурлын сонгуулийн өмнө л цухалзаж байсан. Гэвч түүнд Г.Бат­хүү, Д.Зоригт хоёр үнэхээр бул хар чулуу болж байв. Тэр чулуунуудаа мань залуу зайлуулж чадлаа. Г.Батхүү, Д.Зоригт хоёр ирэх 2016 оны сонгуулиар аймагтаа өрсөл­дөх ямар ч боломжгүй болж байгаа нь өнөөдрийн өрнөж буй үйл явдлуудаас харагдаж буй. Ингэж л замаа засч авлаа, А.Мөнхбат. Их том улстөрч болох хүний огт өөр оюун тархи уу, улс төрд байж боломгүй бохир арга уу, ёстой мэдэх юм алга. Ямартай ч А.Мөнх­бат гэж төрийн бус байгууллага толгойлж буй залуу улс төрийг ийм маягаар, өршөөлгүйгээр, хатуу чанга хийж байна. Өрсөлдөгчөө өөгүй сайхан зайлуулна гэдгийг түүний энэ үйлд­лээс тодорхой харлаа. Энэ хэрийн зүйлийг хий­гээд явахаар эх угш­лаа­раа том сэ­хээт­ний үр сад, орчин нөхцөлд өссөн хүн үү гэвэл тэр тийм биш. Өвөрхангайн гудамд өсч торнисон, сургуулийг нь дүүр­гэсэн ардын л хүүхэд юм билээ. Саяхан л оюутны байранд үмх махаа бусдадаа алд­чихаад хоосон хонож явсан оюутан гэдэг. Борог амьдрал дундаас босч ирээд бод­лого боловсруулагчийн  түвшинд ажиллаж амьдарч болд­гийг харуулж буй аавын хүү.

   Саяын сонгуулиар Өвөрхан­гайд ийм тоглолт хийгээд, зэрэгцүү­лээд төв АН-ын гол пиар, нийгэмд хүргэх мессеж, цахим сүлжээгээр сонгогч бэлдэх бүх акцууд дээр өөрийгөө харуулсан түүнд энэ нам дуртай суудлыг нь санал болгосон байх. Дээш нь гаргаад нэг л алдвал нам дотроо гүйцэгдэхгүй явчих мань залууд сайдын суудал өгөхийг хүсээгүй байж ч мэднэ. А.Мөнхбат нь сонгуулиар улс төрийн тоглоомын голд байчихаад эрх мэдлийн хуваарилалт явагда­хаар өөрийгөө авч гараад Залуу­чуудын холбооны байраараа нам гүмхэн улс төр хийгээд эхэлсэн нь өөрөө аюул! Үнэндээ МАН-ын залуусаас хэн нь ч АН-ын залуу лидерүүд гэгдэх С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг, Лу.Ган­тө­мөрийг, Х.Тэмүүжинг ярьдаггүй. Хэвлэл мэдээллийнхэн ч улс төр дэх хор жортой холбоотойгоор тэднийг бичдэггүй. Байдаг л стан­дартууд гэж үздэг. Харин А.Мөнх­бат гэж нөхрийг яриад, бичээд, анзаараад байдаг. Ирж яваа цаг хугацаа, улс төр, эдийн засаг... ер нь бүх өрнөлийг ИТ-тай холбож хардаг, гаднаас босгож болох мөнгө бүрийг олж харж чаддаг, дээр нь улс төрд яг Өвөрхангайд тоглолт хийсэн шигээ хийгээд явахаас сийхгүй энэхүү А.Мөнхбат гэж нөхрөөс аль аль намынхан нь болгоомжилж байна. Тэр дуугүй, чимээ­гүй байх тусмаа хамгийн аюултай. Монголын улс төр, биз­несийн орчинд тэр юу сэтгэж, гүйцэлдүүлж суугааг хэн ч мэдэх­гүй. Наанаа сэтгэлийн хөдөлгөөн­тэй юм шиг харагддаг ч уг чанараа­раа хамгийн сэтгэлийн хөдөлгөөн­гүй, биеэ тоо­сон, санасандаа хүрэхийн тулд юуг ч золиосолж чадах хүн.

    Монголын улс төрийн тог­лол­тод идэвхтэй оролцож буй залуу­сыг анзаарах цаг болсон. Тэд энэ улс орны хувь заяанд нөлөө­лөхүйц хэмжээнд очиж таарна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг бид өөрсдийн мэдэрсний хэрээр олонд дуулгаж байна. Ялангуяа Ардчилсан хүчин засаглалын дий­лэнхэд сууж, нийг­мийн бүх салбарт салхи орж байгаа ийм цаг үед салбар бүрт идэвхтэй тоглолт хийж байгаа залуусыг бага ч болтугай таньж авцгаая.

Б.НЯМСҮРЭН
http://www.dailynews.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zaluu hun (124.158.124.156)
    zaluuchuud garaad ireheer l bohir togloomondooo hutgaj ner turiig ni doromjloh ym,,,mongoliin zaluchuudiin toloo duugarch bgaa tsoriin gants hun shuu
    2012 оны 10 сарын 16 | Хариулах
  • (210.89.232.110)
    Энэ мөнхбат одоо намын гишүүдээ би ялагдуулсан гэж ярьж яваа юм байна л даа. арай ч дээ. энийг хэ болохыг мэдэх хүн олон хятадын ZTE гээд яривал ярих юм их байх даа
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (103.3.29.94)
    Томчууд нь юм хийх гэсэн залуугаа нүдээд эхэллээ дээ. хайран залуу зоригтой байгаарай. Мөнхбатаа
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (103.9.91.98)
    Энийг бичсэн хүн сэтгүүлч үү зохиолч уу
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (202.70.46.199)
    yur ni huuchin tsagiin butelgui uls turchduus awrah awral zaluuchuud shuu. gehdee nomtoi. sodbileg nariin huuchin argaar yawj bgaa bish shinechlel hiih munkhbat shig zaluus awral. huuchin hugiin uls turuus salgah heregtei.
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (202.70.46.199)
    zaaa tegeed hudlaa zohioj muulahaa bolimoor yum. yaadiin yum hiih gj yawahad uls turchid saad boldog ni unen shdee. harin ch uzeltseed garwal sain bna. zaluuchuudiin holboonii erunhiilugch hun zorigtoi uzeltseed garah heregtei. zaluus ard chini bgaa
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (124.158.124.156)
    avral shuu neereee.....
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • urnaa (124.158.124.156)
    zaluu hvn ym hiih gej oroldoj bn, bolj l bnshdee, ym hiih gej bgaa negniigee ingej bichih shaardlaga bgaamuu, harin ch demjeed ogoh heregteim bishvv, ene zaluuchuudiin holboo chin odoo l zaluuchuudiinhaa toloo ym hiij, duugarch bnshvv dee
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • tse (202.5.202.130)
    ene monhbat gedeg sanasniig bodhod dajgui zaluu bna le shu. 1 udaa uulzaj bsiin bna
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (133.5.11.10)
    Uuriiguu ingej bichvvlj baigaa hvn ervvl yum bolow uu daa, ene yug ilerhiilne we, nuguu songuuliar sanal uguud dur tawilaa gedeg biz dee
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    25 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 15 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    1 цаг 31 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    2 цаг 9 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    2 цаг 38 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    2 цаг 53 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    3 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    3 цаг 19 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    3 цаг 28 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    3 цаг 42 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    4 цаг 11 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    4 цаг 12 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    4 цаг 20 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    4 цаг 31 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    4 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 43 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 56 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    20 цаг 50 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    21 цаг 4 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    21 цаг 9 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК