Олон улсын “Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад гамшиг тохиолдсон үед хэрхэн аюултай барилга обьектоос гарах, иргэдэд мэдлэг эзэмшүүлэх дадлага сургуулийг хийлээ.

Энэхүү дадлага сургууль нь иргэдэд хэрхэн зарлан мэдээлэл хүргэх, газар хөдлөлтийн эхний доргилт мэдрэгдэхэд өрөөн доторх аюулгүй байрлалыг эзэлж өөрийгөө хамгаалах, аюултай обьектоос гарах дадлагыг эзэмшүүлэх зорилготой юм.
Дадлага сургуульд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 889 багш ажилтан, 8681 сурагч, цэцэрлэгийн 434 багш ажилтан, 3746 хүүхэд, Эрүүл мэндийн байгууллагуудын 452 эмч, сувилагч ажилчид, 873 хэвтэн эмчлүүлж байгаа иргэд, нийт 2648 насанд хүрсэн хүн, 12427 хүүхэд хамрагджээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)