Пандагийн чулуужсан үлдэцээс эртний хүмүүс тэднийг иддэг байсан гэсэн дүгнэлтийг Хятадын эрдэмтэд хийжээ.

Чонгинь музейн Хүн судлалын хүрээлэнгийн захирал Вей Гуанбиа “Музейн панданы олдворын чулуужсан яс нь эртний хүмүүс тэднийг хэрчээд л иддэг байсныг харуулж байна” хэмээн ярьсан байна. Гэхдээ эрт үед панда одоогийнхоос илүү жижиг хэмжээтэй байсан аж.
Вей Гуанбигийн хэлснээр одоогийн Хятадын өмнөд хэсгийн нутгаас ийм олдвор ихээр олдсон байна.
Панданы ичимхий, удаан хөдөлгөөн нь тэднийг агнахад амар хялбар байхаас гадна хар, цагаан арьс нь маш дулаан тул том олз болдог байсан хэмээн дүгнэж байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)