Мавританийн
ерөнхийлөгч Мохамед Ульлд Абдел Азиз өөрийн улсын цэрэгтээ буудуулсан
талаар BBC агентлаг өчигдөр мэдээлжээ. Энэ явдлын болгоомжгүйгээс болсон
осол хэмээн дүгнэж байна.
Мавританийн ерөнхийлөгч Мохамед Ульлд Абдел Азиз өөрийн улсын цэрэгтээ буудуулсан талаар BBC агентлаг өчигдөр мэдээлжээ. Энэ явдлын болгоомжгүйгээс болсон осол хэмээн дүгнэж байна. 
Мохамед Ульд Абдел Азиз өчигдөр “Тоуелагийн орчимд явж байгаад армийн цэрэгт буудуулсан ч миний бие сайн байгаа тул ард иргэд та бүхнийг тайтгарахыг хүсье” хэмээн Мавританийн албаны телевизээр ярьсан байна.
Тэрээр өнгөрсөн бямба гаригт машинтайгаа аялж, буудлага хийж яваад хамгаалалтын цэргийн нээсэн бууны суманд өртөн гартаа шархатжээ. Өдгөө 55 настай Ерөнхийлөгч Мохаммед Ульд Абдел Азиз нийслэл Нуакшот хотноо хагалгаанд орж, бууны сумыг авахуулсан ч өчигдөр Францийн цэргийн эмнэлэгт эмчлүүлэхээр тус улсыг зорьжээ.
Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз 2008 оны цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч жилийн дараа Мавританы Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Одоогоор хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа бөгөөд эргүүл хамгаалалтын хоёр цэргийг баривчилаад байгаа юм байна.
Д.Идэр



















































