
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "W.C BRAND Style With Attitude clothing", "Nextage Entertainment", "Sound of Mongolia" ажиллаж байгаа юм.
Сонирхуулахад "Onyx" хамтлаг 1989 онд New York мужийн Queens хотод байгуулагдаж одоог хүртэл гайхалтай сайхан уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Иймд уг хамтлагийнханы аялан тоглолтын аравдугаар сарын хуваарьт Монгол улс багтжээ.
Энэхүү тоглолтод монголоос реппер Gee болон "Click click boom" хамтлагийнхан хамтран оролцох юм. Мөн тэд энэ онд "Cold Case Files: Vol 2" нэртэй шинэ цомгоо гаргаж сонсогчиддоо хүргэсэн билээ.