
“Tiger Translate” Олон Улсын уран бүтээлийн наадмын хүрээнд, АНУ-ын
Нью-Йорк хотын FAILE нэгдлийн уран бүтээлчдийн нэрт “Чонон элч” хөшөөг
2012 оны 10-р сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо
МУСТА, барималч Ц.Батмөнх, барималч Б.Говьсайхан нарын бүтээснээр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

“Tiger Translate” Олон Улсын уран бүтээлийн наадмын хүрээнд, АНУ-ын Нью-Йорк хотын FAILE нэгдлийн уран бүтээлчдийн нэрт “Чонон элч” хөшөөг 2012 оны 10-р сарын 12-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо МУСТА, барималч Ц.Батмөнх, барималч Б.Говьсайхан нарын бүтээснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгосон билээ.
Олон улс орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх зорилготой “Tiger Translate” наадам дэлхийн томоохон хотууд болох Нью Йорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд явагдаж байсан ба 2012 онд тохиож буй Tiger брэндийн 80-н жилийн ойн хүрээнд уг наадам Улаанбаатар хотноо зохиогдож, “Чонон элч” хөшөөг бүтээжээ. Энэхүү хөшөөг сонирхох иргэдийн цуваа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тасрахгүй байна гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)