Нисдэг
тэрэг, машинаар хамгаалуулсан Бразилийн хэдэн зуун цагдаа Рио Де
Жанейро хотын хар тамхины хэрэглээгээрээ алдартай борчуудын хорооллуудыг
зорьжээ. Өчигдөр үүрийн 05 цагт эхэлсэн ажиллагаанд 1500 гаруй цагдаа,
коммандлагч оролцсон байна.
Нисдэг тэрэг, машинаар хамгаалуулсан Бразилийн хэдэн зуун цагдаа Рио Де Жанейро хотын хар тамхины хэрэглээгээрээ алдартай борчуудын хорооллуудыг зорьжээ. Өчигдөр үүрийн 05 цагт эхэлсэн ажиллагаанд 1500 гаруй цагдаа, коммандлагч оролцсон байна. Бразилийн засгийн газрын зүгээс 2014 оны Дэлхийн цом болон 2012 оны Олимпийн наадмын бэлтгэл болгож Жакарезинхо, Мангуйнхос гэдэг мансууруулах бодис худалдаалдагаараа алдартай хоёр тосгоныг цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн аж.
Хар тамхи наймаалдаг буутай этгээдүүд ажиллагааг эсэргүүцэн боссон ч хүчин мөхөсдөж бууж өгсөн байна. Олон тооны хууль бус наймаачдыг баривчилж, хар тамхи хураан авсан цагдаа нар тоо баримтыг нь нууцалсан талаар Yahoo сайт мэдээлсэн байна.
Сао Пауло их сургуулийн өнгөрсөн сард хийсэн судалгаагаар Бразиль нь хар тамхи худалдаалдаг орнуудын жагсаалтыг тэргүүлсэн аж.
Д.Идэр



















































