
Ливийн
үндэсний конгресс хуралдан өчигдөр түр ерөнхий сайдаа сонгосон талаар
BBC агентлаг мэдээллээ. Энэ нь Муамар Каддафи засгийн эрхээс
зайлуулагдаж Ливи улс шинэ засгийн газартай болсноос анх удаа тус улс
төрийн тэргүүнээ сонгосон хэрэг болж байгаа юм.

Ливийн үндэсний конгресс хуралдан өчигдөр түр ерөнхий сайдаа сонгосон талаар BBC агентлаг мэдээллээ. Энэ нь Муамар Каддафи засгийн эрхээс зайлуулагдаж Ливи улс шинэ засгийн газартай болсноос анх удаа тус улс төрийн тэргүүнээ сонгосон хэрэг болж байгаа юм.
Түр буюу 20 сарын хугацаанд ерөнхий сайдын албыг хаших хүнээр Али Зиданыг конгрессын 200 гишүүний 93 нь сонгосон аж. Тэрээр түүний өрсөлдөгч Мохаммед Ал Хараригаас наймхан саналыг илгүүгээр сонгогдсоныг гадны хэвлэлүүд онцолж байна.
Али Зидан нь 1950 онд төрсөн бөгөөд олон улсын харилцааны мэргэжилтэй аж. Тэрээр Каддафигийн үед төрийн дунд шатны албан хаагч байсан байна.
Д.Идэр