УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2022 аравдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг, хэлж асуулаа.
"Төрийн анхан шатны байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг төр шийдвэрлэж байж төрийн дархлааг ярих ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төрийн анхан шатны нэгж байгууллагад ажиллаж буй иргэн таван жил тутамд зургаан сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох нь нэг удаагийн шинж чанартай асуудал. Орон нутгийн ЗДТГ-т ажилд орох хүн байхгүй байгаа нь бодит нүүрлэсэн бэрхшээл юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)