зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажил дууслаа

2022-10-27
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг болох Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтын ажлыг хийсэн юм. Хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус ажлыг гүйцэтгэжээ.

Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, 2020 онд хот орчмын түүх соёлын дурсгалт газруудын судалгааг хийн 47 байршлыг илрүүлсэн юм. Эдгээрээс ач холбогдол бүхий таван байршлыг сонгон, тохижилтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Тэдгээрийн нэг нь Их тэнгэрийн амны хадны зураг. 3000 жилийн өмнөх үед хамаарах дурсгалт өвийг сэргээн тохижуулахдаа яг тухайн үед нь очсон мэт байгальд ээлтэй байдлаар тохижуулахыг зорьсон. Бид дурсгалт өвөө арчлан хамгаалж, түүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллалаа. Уг зорилтын хүрээнд үлдсэн байршилд тохижилтын ажлыг шат дараатайгаар хийнэ” хэмээсэн юм.

Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм. 

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын 300 гаруй байршилд 1500 орчим археологийн дурсгал байдаг. Энэ тоо судалгааны үр дүнд нэмэгдэх боломжтой. Гэвч эдгээр археологийн дурсгал дунд хадны зураг тун цөөн бий. Хамгийн алдартай нь Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Бурхант уулын хадны зургууд юм. Их тэнгэрийн амны хадны зураг нь хэд хэдэн үеийг хамарсан цогцолбор дурсгал гэж хэлж болно. Тухайлбал, 3000 жилийн өмнөх буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг, 13-14 дүгээр зууны үед хамаарах хар бэхэн зураг, бичээс бий. Мөн 18-19 дүгээр зууны үеийн бурхны шашны төвд бичээс, монгол бичиг зэрэг байдгаараа онцлог. Энэ дундаас 13-14 дүгээр зууны үед холбогдох хар бэхэн дүрслэлүүд нь Монголын нутгаас маш цөөхөн олдсон. Ялангуяа монгол эмэгтэй хүн богтог малгайтай, дээл өмсчихсөн дүрслэл бол маш ховор байдаг. Хадны зургийг олон нийтэд үзүүлэх боломжтой болж байгаа нь сайхан байна. Өмнө нь аялагч, жуулчдад эдгээр археологийн дурсгалаа танилцуулахад зориулалтын шат байхгүйн улмаас хад руу авирч гарах зэргээр хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. Тиймээс НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ШУА-ын Археологийн хүрээлэн хамтраад хадны сүг зургийн тохижилтын ажлыг хийж, олон нийтэд нээлттэй үзүүлэх боломжийг олгож байгаа нь тун сайхан санагдаж байна. Олон нийтэд зориулсан хадны зургуудыг цаашид илүү сайн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн таниулах учиртай. Тиймээс уг хадны зургийг үзэж, сонирхох иргэд, жуулчид маань археологийн дурсгалт өвдөө хүндэтгэлтэй хандаж, хадан дээр бичиж сараачин, гэмтээхгүй байх үүрэгтэй юм шүү” гэв.

“Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийн хүрээнд таван байршлыг тохижуулахаар төлөвлөснөөс өнөөдөр ийнхүү Их тэнгэрийн амны хадны зургийн тохижилтын ажил дууслаа. Үргэлжлүүлэн Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, Тоорил хааны орд, Ар гүнт дэх дөрвөлжин булш, Гачууртын амны хадны зургийг шат дараатайгаар тохижуулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
Хамгийн олон амьтантай амьтны хүрээлэн үүдээ нээхэд бэлэн боллоо
“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ
СУРВАЛЖИЛГА: Ганц бие амьдралын моод ба нийгмийн хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
    18 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана
    23 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ
    1 цаг 16 мин
  • Хамгийн олон амьтантай амьтны хүрээлэн үүдээ нээхэд бэлэн боллоо
    1 цаг 23 мин
  • С.Бямбацогт: ТӨК-ийн захирлуудын авдаг өндөр цалингийн тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
    1 цаг 45 мин
  • УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-д бараалхлаа
    1 цаг 49 мин
  • Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа
    2 цаг 7 мин
  • Б.Жавхлан: Нүүрсээ ачаад, үүрээд ч хамаагүй ирэх юм бол Хятад тал хэдэн ч тонныг авахад бэлэн байна гэж байгаа
    2 цаг 18 мин
  • “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ
    2 цаг 19 мин
  • Б.Жавхлан: Бүтээн байгуулалт хамгийн өндөр жил 2027 он болно
    2 цаг 30 мин
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
    2 цаг 42 мин
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
    3 цаг 14 мин
  • Г.Занданшатар: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, 1 их наяд болголоо
    3 цаг 35 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    3 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
    3 цаг 56 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа
    4 цаг 22 мин
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
    5 цаг 14 мин
  • "TOKUSEGAWA U-15 SUMO CUP 2025” тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Японд үнэгүй сургана
    5 цаг 29 мин
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
    5 цаг 46 мин
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
    6 цаг 6 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
24 баримт
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК